L O A D I N G
logo
Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

Алба хаагчид цэргийн тангараг өргөлөө

  • Jan 29, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар баталсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн нэгдүгээр хавсралтын 1, 2 дугаар зүйл, “Их сургуулийн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.13, 4.2-т заасныг тус тус үндэслэн Дотоод хэргийн их сургуулийн офицер, ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр орж цэргийн цол авсан алба хаагчид тангараг өргөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд Их сургуулийн удирдлагуудын төлөөлөл оролцон алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүсэв.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цэргийн тангараг өргөх ёслолыг Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгууллаа.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА