L O A D I N G
logo
Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан боллоо

Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан боллоо

  • Jan 29, 2021
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.29/ боллоо.

Хуралдааныг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны “COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх” захирамжийг үндэслэн халдвар хамгааллыг сахин Их сургуулийн “Соёмбот” танхим болон Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд тус тус зохион байгуулсан юм.
Энэхүү хуралдаанаар Цагдаагийн сургуулийн дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнх “Цагдаагийн хэсгийн байцаагчийн үйл ажиллагаа түүний эрх зүйн зохицуулалт” сэдвээр “Хууль зүйн доктор”-ын зэрэг хамгаалав.

Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн дэд профессор, дэд хурандаа Х.Асхар “Хилийн боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох арга зам”, Хил хамгаалах Ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Энхтөр “Монгол Улсын хилийн цэргийн байгуулалтыг боловсронгуй болгох нь” сэдвээр “Хил судлал доктор”-ын зэргийг тус тус амжилттай хамгаалсан юм.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА