L O A D I N G
logo
Хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар халдвар, хамгааллыг сахин ажиллаж байна

Хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагч нар халдвар, хамгааллыг сахин ажиллаж байна

  • Feb 16, 2021
Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр  нийслэл хотын хэмжээнд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт  шилжсэнтэй холбогдуулан Дотоод хэргийн их сургуулийн алба хаагч, сонсогчид  цагдаагийн байгууллагатай хамтран хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тус сургуулиас Улсын онцгой комисс, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамнаас  өгсөн үүрэг чиглэл, зөвлөмжийн дагуу  багш, алба хаагч, сонсогчдынхоо ажиллах нөхцлийг хангах, халдвар хамгааллыг сахиулах зорилгоор амин дэмээр баялаг “Сайн” сүү, амны хаалт зэргийг олгох ажлыг зохион байгууллаа.
Эргүүлийн үүрэг  гүйцэтгэж байгаа алба хаагчдын  хууль ёсны шаардлагыг биелүүлэн ажиллаж байгаа иргэддээ баярлалаа
 
 
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА