L O A D I N G
logo
ДХИС-ийн Таеквондогийн секц дугуйлангийн баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

ДХИС-ийн Таеквондогийн секц дугуйлангийн баг тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо

  • Nov 19, 2019
Монголын таеквондогийн холбооны насанд хүрэгч, мастер ангиллын улсын аварга шалгаруулах XXVI дахь удаагийн тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо спортын төв ордонд зохион байгуулагдлаа.  Энэ удаагийн тэмцээнд 27 байгууллагын 240 гаруй тамирчин насанд хүрэгчид, мастер гэсэн насны ангиллаар өрсөлдөж дүнгээ гаргасан юм.
 Тус тэмцээнд Дотоод хэргийн  их сургуулийн Таеквондогийн секц дугуйлангийн баг тамирчдыг Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Биеийн тамир, спорт сургалтын албаны багш ахмад С.Эрдэнэбат дасгалжуулан дараах амжилтыг үзүүллээ.     
Насанд хүрэгчдийн ангилал:
Эрэгтэйчүүдийн +87 кг-ын жинд Дотоод хэргийн их сургуулийн, Цагдаагийн сургуулийн 327-р дамжааны түрүүч Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль
Эрэгтэйчүүдийн +87 кг-ын жинд Дотоод хэргийн их сургуулийн, Ахлагчийн сургуулийн 106-р дамжааны суралцагч, дэслэгч Ч.Сэдэд хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Дотоод хэргийн их сургуулийн, Цагдаагийн сургуулийн 322-р  дамжааны сонсогч Э.Энхгэрэл алтан медаль
Эмэгтэйчүүдийн 67 кг-ын жинд Дотоод хэргийн их сургуулийн, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 221-рдамжааны суралцагч Л.Азжаргал хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Дотоод хэргийн их сургуулийн, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 213-р дамжааны суралцагч Г.Мөнгөнчимэг хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 621-р дамжааны сонсогч Б.Маралмаа V байр тус тус эзлэв.
















































Мөн мастер ангилалд эрэгтэйчүүдийн -68 кг-ын жинд Их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын биеийн тамир, спорт сургалтын албаны багш ахмад С. Эрдэнэбат алтан медаль хүртлээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд тэргүүн байр эзэлсэн Цагдаагийн сургуулийн 322-р дамжааны сонсогч Э.Энхгэрэл нь тус тэмцээний шилдэг эмэгтэй тамирчинаар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнуулав.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА