L O A D I N G
logo
Их сургуулийн зарим алба хаагчдад цагдаагийн дэд ахлагч цол олголоо

Их сургуулийн зарим алба хаагчдад цагдаагийн дэд ахлагч цол олголоо

  • Mar 04, 2021
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.12, Засгийн газрын 2017 оны 72 дугаар тогтоолоор баталсан “Цагдаагийн бага, дунд, ахлах цол олгох журмын 2 дугаар зүйлийн 2.3, 2.5, 2.10 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Дотоод хэргийн их сургуулийн нэр бүхий алба хаагчид ахлагчийн бүрэлдэхүүнд шинээр орж, цагдаагийн цол олголоо.

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Захиргааны удирдлагын газрын архивч Н.Гэрлээ, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын цахим зайн сургалтын төвийн зураглаач Х.Лхагвадорж, Соёлын төвийн техникч Ж.Лхагвадорж, Төв номын сангийн номын санч А.Нандинцэцэг, Т.Мянганжадамба, Ахисан шатны боловсролын сургуулийн лаборант Э.Номинзаяа, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн лаборант Д.Отгонсүрэн, Ахлагчийн сургуулийн лаборант У.Уранчимэг нар цагдаагийн дэд ахлагч цолоор шагнуулав.
Энэ үеэр Их сургуулийн удирдлагуудын төлөөлөл оролцон алба хаагчдад баяр хүргэж, амжилт хүслээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгуулав.
 ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА