L O A D I N G
logo
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

  • Nov 21, 2019
Дотоод хэргийн их сургуулийн багш, алба хаагчдын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Улс тунхагласны 95 жилийн ойн баярыг  тохиолдуулан энэ сарын 21, 22-ны өдрүүдэд  зохиогдож буй тус тэмцээнд 20 багийн 200 гаруй тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байна.

Багш, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, шигшээ баг, тамирчдыг  сонгон шалгаруулах зорилготой  тус тэмцээн маргааш өндөрлөнө.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА