L O A D I N G
logo
“Эрх зүйн процесс: Хуулийн хэрэглээ, тулгамдсан асуудал” сэдэвт  эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

“Эрх зүйн процесс: Хуулийн хэрэглээ, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа

  • Apr 01, 2021
Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийтийн болон Хувийн эрх зүйн тэнхимээс хамтран “Эрх зүйн процесс: Хуулийн хэрэглээ, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Тус хурал нь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд иргэний процессын хуулийн хэрэглээний тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, боловсронгуй болгох чиглэлээр эрдэмтэн, судлаач, практик ажилтнуудын санал, дүгнэлтийг хэлэлцэх, зөвлөмж гарган, холбогдох байгууллагад уламжлах зорилготой юм.
Хуралд Эрх зүйн магистрын нэг, хоёрдугаар дамжааны магистрантууд болон бакалаврын хөтөлбөрийн оюутнууд, судлаачид оролцож, санал солилцлоо.  
Энэ үеэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд урьдчилсан хэлэлцүүлгийг нэвтрүүлэх нь”, Улсын ерөнхий прокурорын газрын ХШҮС хэлтсийн сургалтын албаны прокурор Ц.Мөнхбат “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын  оролцоо, тулгамдсан асуудал”, Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Хувийн  эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант, цагдаагийн хошууч О.Отгонтуяа “Гэр бүлийн дундын эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт, тус сургуулийн  Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, докторант, хошууч Т.Азжаргал “Эрх зүйн соёл, эрх зүйн ухамсар хууль зүйн хариуцлагатай холбогдох онолын үндэс”, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Амгаланбаатар “Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн онолын үндэс ба хууль хэрэглээний зарим асуудал” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлэв.
Хурлаас гарсан санал, зөвлөмж, хуралд оролцсон судлаачдын болон бусад оролцогчдын илтгэлийг эмхэтгэл болгон хэвлүүлж, холбогдох байгууллагуудад хүргэх юм.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ