L O A D I N G
logo
Ахлагчийн сургуулийн багш нар практик байгууллагад  ажиллаж байна

Ахлагчийн сургуулийн багш нар практик байгууллагад ажиллаж байна

  • Apr 01, 2021
Дотоод хэргийн их сургуулийн захирал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан тушаалаар тус их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн эрхлэгч, багш нар практик байгууллагад ажиллаж байна. Багш нар гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 24-ний хүртэлх хугацаанд ажиллана.
Тэд энэ хугацаанд онцгой байдлын байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчин, анги, салбаруудын техник, багаж хэрэгслийн шинэчлэлт, үйл ажиллагааны технологи, гал түймэр унтраах болон аврах ажиллагаа явуулж буй  байдлыг судлах юм.
Мөн төгсөгчдийн замнал тодорхойлж, эзэмшсэн мэдлэг, ур чадварт дүн шинжилгээ хийх, ажлын байранд сургалтыг зохион байгуулах зэргээр санал солилцож, туршлага хуримтлуулахаар болоод байна.

 ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ