L O A D I N G
logo
​Дэслэгч цол олголоо

​Дэслэгч цол олголоо

  • Apr 01, 2021
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын Сургалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, ахлах ахлагч Б.Батцэцэгт дэслэгч цол олголоо.

     Цолыг Дотоод хэргийн их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат нар гардуулж өгсөн юм.  Дэслэгч Б.Батцэцэг:
     “Би  Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуульд 8 жил ажилласан. Дэд ахлагч цолтой ажлын гараагаа эхлүүлж, ахлах ахлагч болтлоо туслах ажилтан, лаборант зэрэг ажлуудыг хийж ирсэн. Хилийн албаны сургуулийг Хилийн цэргийн дээд сургууль байхад эрх зүйч мэргэжлээр  суралцаж төгсөөд ажлын гараагаа  Онцгой байдлын сургуулиасаа эхлэж байсан маань саяхан санагдаж байна.  Мөн ажиллаж байх хугацаандаа 2019 онд сургуулийн Онцгой байдал гамшгаас хамгаалах алба  мэргэжлээр суралцаад магистрын зэрэг хамгаалсан юм. Ажлын гараагаа эхлэж, суралцаж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлж яваа газраа тууштай ажиллан, офицерын бүрэлдэхүүнд орж, дэслэгч цол авсандаа баяртай байна. Цаашид илүү их хичээж ажиллах болно. Эрдэмтэн багш, дарга удирдлагууд, хамт олон, гэр бүлийнхэндээ баярлалаа. Монгол улсын төлөө зүтгэе” гэж хэлсэн юм.
Офицерын бүрэлдэхүүнд орж, дэслэгч цол шагнагдсан дэслэгч Б.Батцэцэгтээ ажлын амжилт хүсэж байна.