L O A D I N G
logo
Цагдаа судлалын профессорын судалгааны баг хуралдлаа

Цагдаа судлалын профессорын судалгааны баг хуралдлаа

  • Apr 08, 2021
Цагдаа судлалын профессорын судалгааны багийн  өргөтгөсөн хурал цахим хэлбэрээр гуравдугаар сарын  31-ний өдөр Цагдаагийн сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д зохион байгуулагдлаа. Хурлыг тэргүүлэх профессор, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар даргалж, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), цагдаагийн дэд хурандаа Б.Баянмөнх удирдан чиглүүлсэн бөгөөд гишүүд идэвхтэй оролцов.
Хуралд зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор М.Батаев, доктор (Ph.D) М.Эрдэнэбаяр, урилгаар доктор (Ph.D), дэд профессор Г.Лхагвамаа нар оролцсон юм.
Хөтөлбөрийн дагуу явагдсан тус хурлаар Цагдаа судлалын магистрын нэгдүгээр дамжааны 6 магистрантын сэдвийн хэлэлцүүлэг, удирдагч томилох, хоёрдугаар дамжааны 7 магистрантын бүтээлд багц цаг тооцох,  Дотоод хэргийн их сургуулийн докторант БНСВАУ-ын Ардын цагдаагийн Захиргааны удирдлагын тэнхимийн төрийн удирдлагын багш, дэд дарга, цагдаагийн ахмад Динх Ван Ту “Вьетнам-Монгол Улсын цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа” докторын диссертацыг урьдчилсан хамгаалалтад оруулах эсэхийг хэлэлцсэн. Мөн энэ үеэр докторант Б.Хулангийн бүтээлд багц цаг тооцох илтгэлийг хэлэлцэх асуудлыг тус тус шийдвэрлэлээ.
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ