L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулиас олон улсын эрдэм шинжилгээний  цахим хурлыг зохион байгууллаа

Дотоод хэргийн их сургуулиас олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг зохион байгууллаа

  • Apr 17, 2021
Дотоод хэргийн их сургуулийн  Гадаад хэлний институтээс 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр  “Гадаад хэл заах арга зүй: Уламжлал ба шинэчлэл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний  цахим хурлыг зохион байгууллаа.
Энэхүү хуралд АНУ, ОХУ, БНХАУ, БНСВУ, БНТУ зэрэг гадаадын  таван орон, МУИС, МУБИС, ШУТИС, БХИС, Монгол- Германы хамтарсан технологийн дээд сургууль зэрэг дотоодын их дээд сургуулийн 50 гаруй эрдэмтэн, судлаачид, багш оролцсон юм. Цахим хурлын үеэр гадаад хэл заах арга зүй, хэл шинжлэл, орчуулгын онол, арга зүйн тулгамдсан асуудал, орчин үеийн гадаад хэлний сургалтын арга зүй, шинэлэг хэлбэр, сургалтад нэвтэрч буй инновац, сайн туршлага зэрэг асуудлыг монгол, англи, орос, хятад гэсэн салбар хуралдаанаар   хэлэлцэн  амжилттай зохион байгууллаа.
Цахим  хурлын үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, ХЗДХЯ-ны харьяа агентлаг байгууллагуудын Гадаад харилцаа, Сургалт хариуцсан алба хаагчид, Их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын төлөөлөл оролцов.
 
ГАДААД ХЭЛНИЙ ИНСТИТУТ