L O A D I N G
logo
Багш нар “Оюутны хөгжил” сэдвээр ярилцаж, туршлага солилцов

Багш нар “Оюутны хөгжил” сэдвээр ярилцаж, туршлага солилцов

  • Nov 22, 2019

 

Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимээс Монгол Улсын их, дээд сургуулиудын багш, судлаачдын дунд “Оюутны хөгжил” сэдэвт онол, арга зүйн хэлэлцүүлгийг энэ сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Их сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д болсон тус хэлэлцүүлэгт Монголын гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул болон ДХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, ҮБХИС, “Шихихутаг”, “Отгонтэнгэр” их сургуулийн судлаач, багш нар оролцсон юм.

Тэд тус хэлэлцүүлгийн хүрээнд оюутан залуусыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл, их, дээд сургуулиудад хэрэгжүүлж буй ажил, онцлог арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж, туршлага солилцов.
СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА