L O A D I N G
logo
Төгсөгчдөд цол олгож, бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардууллаа

Төгсөгчдөд цол олгож, бакалаврын диплом, энгэрийн тэмдэг гардууллаа

  • May 14, 2021
Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөгчид өнөөдөр /2021.05.14/ бакалаврын диплом, энгэрийн тэмдгээ гардан  авлаа.   
Тус сургуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүй, Аюулгүй байдал-Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Нийгмийн ажил гэсэн мэргэжлээр нийт 65 суралцагч амжилттай төгсөв.

Төгсөгчдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдах бүрэлдэхүүн хүлээн авч, офицерийн бүрэлдэхүүнд оруулж, цэргийн цол олгох ажиллагааг зохион байгууллаа.      
Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулиас бусдыгаа хошуучлан амжилттай суралцсан А.Энх-Учрал, О.Насанбуян, О.Баярцогт, Г.Уранчимэг нарыг дараагийн шаталсан сургалтад суралцах эрхийн бичгээр шагналаа. Энэ хичээлийн жилийн төгсөлт нь орчин цагийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар иргэний, захиргааны, зөрчлийн, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх төрөл мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай дэслэгчид офицер бүрэлдэхүүний эгнээнд нэгдэж, хариуцлагатай албанд томилогдоход бэлэн болоод байна.
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬ