L O A D I N G
logo
Онцгой байдлын сургуулийг төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, офицерийн бүрэлдэхүүнд томилогдлоо

Онцгой байдлын сургуулийг төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, офицерийн бүрэлдэхүүнд томилогдлоо

  • May 23, 2021
ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийг төгсөж, “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” мэргэжлийг эзэмшсэн сонсогчид  диплом, энгэрийн тэмдгээ гардан авч, Онцгой байдлын байгууллагын офицерийн бүрэлдэхүүнд элсэн орлоо.
Онцгой байдлын сургуулийг 2017-2021 оны хичээлийн жилд 25 сонсогч амжилттай суралцан төгслөө. Онцгой байдлын сургуулийг төгсөгчид Онцгой байдлын байгууллагын Аврах анги, салбарууд болон Гал түймэр унтраах, аврах ангийн бүлгийн дарга, салаан дарга, ангийн захирагчийн албан тушаалд офицер цолтой томилогдон ажиллах юм.  

 “Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба” бакалаврын хөтөлбөр энэ онд  магадлан итгэмжлэгдэж, гэрчилгээгээ гардан авсан юм. Иймээс энэ жилээс эхлэн тус сургуулийг төгсөгчид нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг эзэмшин төгсөж байгаагаараа онцлогтой.