L O A D I N G
logo
Боловсрол судлалын магистр  хөтөлбөрийн анхны төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

Боловсрол судлалын магистр хөтөлбөрийн анхны төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа

  • Jun 16, 2021
Дотоод Хэргийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль хамтран хэрэгжүүлсэн Боловсрол судлалын магистрын хөтөлбөрт суралцсан анхны төгсөгчдөд  диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2021.06.15/  боллоо.

Монгол Улсын Боловсролын их сургуульд зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор(Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат болон төгсөгчдийн төлөөлөл оролцсон юм.

Хоёр сургууль 2018 онд “Хамтран ажиллах тухай санамж” бичиг байгуулан, хууль сахиулах салбарын боловсрол судлалыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажилласнаар ийнхүү анхны төгсөгчид диплом, энгэрийн тэмдгээ гардан авлаа.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн  захирал, доктор(Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар Боловсрол судлалын магистрын зэрэг хүртсэн төгсөгчдөд баяр хүргэж:
“Хоёр сургуулийн анхны хамтарсан хөтөлбөрт хамрагдан суралцаж, дээд боловсролын шинэчлэл, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хууль сахиулах салбарын боловсролыг хөгжүүлэх мэргэшсэн багш, сурган хүмүүжүүлэгч болон төгсөж байгаад баяртай байна” гэж хэлсэн юм.
Мөн сургалтыг амжилттай зохион байгуулсан Монгол Улсын Боловсролын их сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нарт  хамт олныхоо  өмнөөс болон хувиасаа  талархал илэрхийллээ.