L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургууль  байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

Дотоод хэргийн их сургууль байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ гардан авлаа.

  • Jul 10, 2021

 
Дотоод хэргийн их сургууль гурав дахь удаагаа байгууллагын  “Магадлан итгэмжлэлийн гэрчилгээ” гардан авлаа. Энэхүү үйл ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар,  Сургалт эрхэлсэн дэд дарга, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат нар оролцлоо.
Гэрчилгээг БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны  захирал, доктор (Sc.D), профессор О.Янжмаа гардуулсан өгсөн юм. Тэрээр энэ үеэр:
“Дотоод хэргийн их сургууль нь байгууллагын магадлан итггэмжлэлийн шалгуур, шаардлагыг  бүрэн хангаж таван жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж байна. Танай сургуулийн хувьд бусад сургуулиуддаа жишиг болохуйц олон давуу тал байсныг онцлон хэлэх нь зүйтэй. Сургалтын чанартаа ахиц гаргаж хөтөлбөрийн магадланг ч мөн амжилттай зохион байгуулдаг танай хамт олонд ажлын амжилт хүсье” гэж хэлсэн юм.

Байгууллага болон хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж, хөндлөнгийн чанарын баталгаажуулалтын байгууллагаар чанарын үнэлгээ хийлгэснээр сургууль, хөтөлбөрийн сургалтын чанар илүү сайжирч, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд нь олон улсын хөтөлбөрүүдтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Дотоод хэргийн их сургууль нь Их сургуулийн  Хөгжлийн стратеги хөтөлбөрт үндэсний болон Олон улсын түвшинд хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлүүлэхээр төлөвлөж, 2025 он гэхэд нийт хөтөлбөрийн 75,5  хувийг магадлан итгэмжлүүлэх зорилт тавин ажиллаж байна.