L O A D I N G
logo
Докторын зэрэг хамгааллаа

Докторын зэрэг хамгааллаа

  • Jul 10, 2021
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан Их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах  зөвлөлийн хуралдааны танхимд боллоо.
Дотоод хэргийн их сургуулийн докторант Дин Ван Ту “Монгол Улс, Бүгд найрамдах Вьетнам Улсын цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа”, Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг-нөөц, ар талын тэнхимийн дэд профессор, хошууч Б.Саранцэцэг "Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж" Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн дэд профессор, дэд хурандаа Ц.Ганчимэг “Гамшигт эмзэг бүлгийн эрсдэлийг бууруулах боломж” сэдвээр тус тус докторын зэрэг хамгааллаа.

Онцгой байдлын сургуулийн дэд профессор, хошууч Б.Саранцэцэг: 
Докторын зэрэг хамгаалахад тусалж дэмжсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, орлогч дарга, гишүүд, удирдан чиглүүлсэн эрхэм багш, хамт олон, аав, ээж, хань, үр хүүхэд, ах, эгч, дүү, хамаатан, садан, найз нөхөд, хамтран зүтгэгч нартаа баярласан сэтгэлээ дахин илэрхийлье. Энэхүү докторын судалгааны ажил нь гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй, мөн чанар, олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдлын хүчин зүйлийн шинжилгээ, стратегийг тодорхойлж, гамшгийн эрсдэлийн менежментийн сайжруулах чиглэлийг шинжлэх ухааны үүднээс онол, практикийн түвшинд цогц байдлаар нь судлагдсан нь судалгааны ажил шинэлэг тал юм.
Мөн гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй эрх зүйн зохицуулалтад хийсэн дүгнэлт, асуулга, судалгааны хүчин зүйлийн шинжилгээ, түүний үр дүнгээс гарсан тулгамдсан асуудал, түүнийг боловсронгуй болгох чиглэл, зөвлөмж, хувилбар боловсруулсан зэрэг нь судалгааны ажлын практик ач холбогдлыг харуулсан" гэж хэлсэн юм. 

Дотоод хэргийн их сургуулийн докторант Дин Ван Ту: 
Өнөөдөр докторын зэрэг хамгаалсандаа маш их баяртай байна. Намайг  Монголд сурч, судалгаа хийхээр ирэхэд үргэлж дэмждэг байсан гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Намайг Дотоод хэргийн их сургуульд сурч, судлах боломж олгосон Вьетнамын олон нийтийн аюулгүй байдлын яам, ардын цагдаагийн академийн удирдлагуудад талархлаа илэрхийлье. Надад үнэ цэнэтэй мэдлэг, туршлага олгож  туслаж дэмжсэн багш нартаа үргэлж ач тус санаж байх болно. 
Мөн Монгол Улсад суралцах, судалгаа хийх боломжийг олгосон Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд, Дотоод хэргийн их сургуулийн захирал, удирдлагуудад гүн талархал илэрхийлье. Өндөр мэргэжлийн ур чадвартай, чадварлаг багш нарын заасан лекцээр дамжуулан эрүүгийн эрх зүйн салбарт мэргэжлийн мэдлэг, үнэ цэнэтэй туршлага, Монгол соёл, нийгмийн талаар мэдлэг олж авах боломж байлаа.  Диссертац бичих  явцад надад үргэлж анхаарал тавьж, сургаж, чиглүүлж, зөвлөгөө өгч, урамшуулж байсан удирдагч багш доктор, дэд профессор, хурандаа Д.Эрдэнэбаатар, доктор, дэд профессор, дэд хурандаа Г.Лхагвамаа нартаа чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Монгол улсын Дотоод хэргийн их сургуулийн нийт багш, ажилчид, найз нөхөд, ангийнхан, Вьетнам Улсын Элчин сайдын яам, Вьетнамын нийгэмлэгт өнгөрсөн цагт намайг үргэлж анхаарал халамж тавьж, хайрлаж, дэмжиж байдагт  баярлалаа" гэж хэлсэн юм. 
Докторын зэргээ амжилттай хамгаалсан эрдэмтэн докторууддаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье