L O A D I N G
logo
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр Дотоод хэргийн их сургуулиас  ХИЛЧИН хурандаа нар төрлөө

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр Дотоод хэргийн их сургуулиас ХИЛЧИН хурандаа нар төрлөө

  • Jul 10, 2021
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгон дээр Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх тэнхимийн эрхлэгч Х.Баясгалан, Чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч Б.Мөнхзаяа нарт ХУРАНДАА цол олголоо.

Хурандаа цолоо авсан эрхлэгч нар Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатарт илтгэсэн юм. Хурандаа Б.Мөнхзаяа нь Хил хамгаалах байгууллагын тав дахь эмэгтэй хурандаа болж байгаагаараа онцлогтой юм.
Хилчин хурандаа нарынхаа сургалт судалгаа, эрдэм шинжилгээнийн ажилд нь амжилт хүсье.