L O A D I N G
logo
Докторын зэрэг хамгаална

Докторын зэрэг хамгаална

  • Aug 30, 2021
 
 
Дотоод хэргийн их сургуулийн докторант П. Очбадрах “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг эрүүгийн тагнуулын ажлаар илрүүлэх ажиллагаа”, докторант Б. Хишигтогтох “Албадлагад автаж бусдад хохирол учруулах үйлдлийн эрүүгийн эрх зүйн асуудал”, докторант Д. Батсайханы “Монгол Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн эрүүгийн эрх зүй ба криминологи шинж” сэдвээр тус тус докторын зэрэг хамгаална.
Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 9-ны өдрийн 10:00-15:00 цагт их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны танхимд болно.
Диссертац, түүний хураангуйтай Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд танилцах боломжтой.  
 
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙГ ТҮШИГЛЭСЭН
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛ