L O A D I N G
logo
Технологич, хүнсний хангалт хариуцсан мэргэжилтэн, цахилгааны инженер  шалгаруулж авна

Технологич, хүнсний хангалт хариуцсан мэргэжилтэн, цахилгааны инженер шалгаруулж авна

  • Sep 07, 2021

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
 
2021 оны 09 сарын 06-ны өдөр

Төрийн албаны зөвлөлийн Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх салбар зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.1.3 дахь заалт, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.1, 2.3-т заасныг үндэслэн Хангалт үйлчилгээний газрын Технологич, хүнсний хангалт хариуцсан мэргэжилтэн /ТТ/12/, Цахилгааны инженер  ТТ12/  албан тушаалын сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд зарлаж байна
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.  / Журмыг энд дарж үзнэ үү /
 
Нэг. Дараах болзол, шаардлагыг хангасан төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, төрийн албаны нөөцөд байгаа иргэн шалгалтад бүртгүүлнэ:
Төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчид бүртгүүлээгүй тохиолдолд төрийн жинхэнэ албаны нөөцөд байгаа иргэд сонгон шалгаруулалтад оролцоно.
- Монгол Улсын иргэн байх;
- Гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй;
- Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх;
- Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх;
- 35 хүртэл настай байх;
- Энэ зард тавигдсан "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам” болон шаардлага, зөвлөмжтэй танилцсан байх.
Сонгон шалгаруулалтад ТУХАЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ мөн БУСАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБАН ХААГЧ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН НӨӨЦӨД БАЙГАА ИРГЭН бүртгүүлэхээр материалаа ирүүлэх бөгөөд Шалгалт зохион байгуулах комисс ирүүлсэн материалыг судалж, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 2.3-т заасан ДАРААЛЛЫН ДАГУУ сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Үүнд:
> Шатлан дэвшүүлэх зарчмын дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлж, албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа бол тухайн албан хаагч;
> Тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч;
> Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч бүртгүүлээгүй эсхүл албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд байгаа иргэн тус тус сонгон шалгаруулалтад оролцохоор дараалал тогтооно.
Хоёр. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага /энд дарж холбогдох зөвлөмжтэй танилцана уу/
-Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх;
-Хүнсний технологич, Цахилгааны инженер мэргэжилтэй;
-Сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх;
-Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь А, В байх.
Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
• Өргөдөл /.pdf/
• Биеийн байцаалт (Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын 1-6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн анкет”-ын дагуу бүрэн бичсэн байх);
• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/ Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах; /.pdf/
• Сурагчийн хувийн хэрэг; /.pdf/
• Иргэний үнэмлэхний хуулбар; /.pdf/
•  Цэргийн үүрэгтний үнэмлэх /.pdf/
• Эрүүл мэндийн асуумж /.pdf/
• Урьд нь ажил, хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувь; албанаас чөлөөлөгдсөн бол тушаалын хувь; архивын лавлагаа/.pdf/,
• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн "Тангарагийн хуудас” хуулбар; /.pdf/
•Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг; /.pdf/
• "4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; /.pdf/
❖ Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийн хувьд:
>Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг шатлан дэвшүүлэх тухай бичгээр гаргасан санал /.pdf/
>Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан тухайн албан хаагчийг сүүлийн 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай бичгээр гаргасан лавлагаа; /.pdf/
>Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ нь хамгийн дээд үнэлгээ авсан байх /А, В,/;
Тайлбар:
 - Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцна.
- Хэрвээ хуурамч, дутуу баримт бичиг бүрдүүлэн төрийн албаны тусгай шалгалтад
бүртгүүлсэн, оролцсон, нэр дэвшсэн, албан тушаалд томилогдсон нь тогтоогдсон нөхцөлд үүнээс үүдэн гарах хариуцлагыг буруутай этгээд хүлээнэ.
- Баримт бичгийн эх хувийг хуулбарлан зохих шаардлагад нийцүүлэн цахим хэлбэрээр, тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет, шалгалтад бүртгүүлэх тухай хүсэлтэд өөрийн гарын
үсгээ зурсан байх, гүйцэтгэлийн үнэлгээ, сахилгын шийтгэл, ёс зүйн хариуцлага хүлээгээгүй тухай лавлагаанд эрх бүхий байгууллагын албан тушаалтан гарын үсэг зурсан байна.
- Шалгалт зохион байгуулах комисс шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал шаардах эрхтэй болохыг анхаарна уу.
- Биеийн ил харагдах хэсэгт болон 18-аас дээшгүй хувьд шивээс, нүүрэнд илэрхий сорви,мэс заслын оёдол болон гажиггүй байх,
- Эрүүл мэндийн үзлэгийг ЭХО, Сүрьеэ, цээжний зураг /флюр жижиг/, Цусны дэлгэрэнгүй /элэгний үйл ажиллагаа/, Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, ДОХ /БЗХӨ/, элэгний В, С вирус, зүрхний бичлэг, шинжилгээний хариуг үндэслэн Нийслэлд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хийлгэх, /эрүүл мэндийн үзлэгийг ковид-19 цар тахалын нөхцөл байдлаас хамаарч чиглэлийг тухайн үед нь өгнө/
- Дээрх бүрдүүлбэрийн дэс дарааллын дагуу файлуудаа нэгтгэн 1 файл болгон энэхүү зард заасан цахим шууданд ирүүлнэ үү.
Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоол /энд дарж үзнэ үү./-оор төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын болон төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах шалгалтыг хялбаршуулсан горимоор шуурхай зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.
Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн, албан хаагчийн хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс  10 дугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Дотоод хэргийн их сургууль (uia.gov.mn) хаягаар цахимаар хүлээн авна.
Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.
Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь
Сонгон шалгаруулалтыг Дотоод хэргийн их сургуульд 2021 оны 10 дугаар сарын 05, 06-ны өдрийн 09.00 цагт нэмэлт шалгалт (тусгай бэлтгэл, бие бялдрын гэх мэт)-ыг, 10 дугаар сарын 07-ны өдрийн 09.00 цагт дараах агуулгын хүрээнд зохион байгуулна.
1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
2. Дүн шинжилгээ хийх чадвар;
3. Асуудал шийдвэрлэх чадвар;
4. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар;
5. Багаар ажиллах чадвар;
6. Оролцогчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин.
Зургаа. Анхаарах зүйл.
Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж /амны
хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт/ хамгаалах хэрэгслийг авч ирнэ.
Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ ирж суудлаа эзэлсэн байна.
 
Холбоо барих утас: 70155023, 70155024
 
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ