L O A D I N G
logo
Их сургуулийн зарим багш, албан хаагчийг шагнаж, цол олголоо

Их сургуулийн зарим багш, албан хаагчийг шагнаж, цол олголоо

  • Nov 25, 2019
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий багш, алба хаагчдыг яам, агентлаг, ДХИС-ийн шагналаар шагнаж урамшууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” тэмдгээр Хангалт үйлчилгээний газрын төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн ахлах дэслэгч А.Дэлгэрбаяр, “Тэргүүний ажилтан” тэмдгээр Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хошууч М.Хүрэлбат, “Хүндэт жуух”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн эрхлэгч, хурандаа С.Зул-Очир нар шагнууллаа.
 Мөн ЦЕГ-ын даргын тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдгээр Мэдээлэл-технологи хөгжлийн газрын төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн хошууч Ц.Түвшинжаргал, “Хүндэт жуух”-аар  Цэргийн албаны зохион байгуулалт, тусгай факультетын дамжааны захирагч-багш, цагдаагийн ахмад Ш.Жамъяндорж нарын гурван алба хаагч, Хил хамгаалах ерөнхий газрын  даргын тушаалаар “Хилчний алдар-III” тэмдгээр Цэргийн албаны зохион байгуулалт, тусгай факультетийн дамжааны захирагч-багш, ахлах дэслэгч О.Билэгжаргал, Хилийн албаны сургуулийн лаборант, ахлагч Э.Уянга нарыг шагнаж урамшуулав.

Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар “Албаны төлөө-I” тэмдгээр Ахлагчийн сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ч.Аюурзана нарын хоёр алба хаагч, “Албаны төлөө-II” тэмдгээр Мэдээлэл-технологи хөгжлийн газрын Соёл, олон нийттэй харилцах албаны Сургалтын кино студийн найруулагч, цагдаагийн ахмад П.Энхтайван,  “Албаны төлөө-III” тэмдгээр ОБС-ийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхимийн багш, ахлах дэслэгч Л.Булганхангай нарын 15 багш, алба хаагч, ажилтан тус тус шагнууллаа.
“Хүндэт жуух бичиг”-ээр Ахлагчийн сургуулийн Тактикийн тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Э.Хэрлэн, Мэдээлэл-технологи хөгжлийн газрын Соёл, олон нийттэй харилцах албаны Сургалтын кино студийн зураглаач, цагдаагийн ахлагч Ш.Одгэрэл нарын дөрвөн алба хаагч, ажилтан, “Баярын бичиг”-ээр Ахлагчийн сургуулийн Тактикийн тэнхимийн багш, цагдаагийн хошууч Д.Отгонсүрэн нарын зургаан алба хаагч, ажилтан шагнуулж, Цагдаагийн сургуулийн дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Анар нарын гурван алба хаагч “Сайшаалын үнэмлэх” тус тус хүртсэн юм.
Мөн энэ өдөр Их сургуулийн нэр бүхий багш, алба хаагчид цол хүртлээ.
ЦЕГ-ын  даргын тушаалаар “Цагдаагийн хошууч” цолоор Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетын шуурхай жижүүр, цагдаагийн ахмад Б.Батбаяр нарын хоёр алба хаагч, “Цагдаагийн ахлах дэслэгч” цолоор Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Хилийн аюулгүй  байдал судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Дөлгөөн, “Цагдаагийн дэслэгч” цолоор Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан офицер, цагдаагийн ахлах ахлагч Б.Батбаяр,  Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын мэдээллийн систем, мэдээллийн сан хариуцсан офицер, дэд ахлагч Ц.Оюун-Эрдэнэ,  Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетын дамжааны захирагч-багш ахлагч Б.Сэргэлэн, Цагдаагийн сургуулийн төлөвлөлт хариуцсан офицер, ахлагч Б.Уянга,  Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын  Гадаад хэлний сургалтын албаны багш Г.Билгүүн нарын алба хаагчид, “Цагдаагийн ахлах ахлагч” цолыг Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооч, цагдаагийн ахлагч Н.Эрдэнэбаяр, “Цагдаагийн ахлагч”, “Цагдаагийн дэд ахлагч” цолыг  Хангалт үйлчилгээний газрын Авто техникийн албаны жолооч, цагдаагийн дэд ахлагч Г.Азбат, Мэдээлэл-технологи хөгжлийн газрын Соёл, олон нийттэй харилцах албаны эх бэлтгэгч-дизайнер Б.Жамсран нарын дөрвөн алба хаагчид олгов.
Мөн ХХЕГ-ын даргын тушаалаар “Дэд хурандаа” цолоор Хилийн албаны сургуулийн Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх албаны тэнхимийн ахлах багш, хошууч Б.Мөнгөнбагана, “Хошууч” цолоор Хилийн албаны сургуулийн Сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, ахмад Д.Энхтайван, “Ахлах дэслэгч” цолоор ,   Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетын дамжааны захирагч-багш, дэслэгч О.Билэгжаргал, “Дэслэгч” цолоор Цэргийн албаны зохион байгуулалт-тусгай факультетын дамжааны захирагч-багш, дэд ахлагч Г.Чимэгсүрэн, “Дэд ахлагч” цолоор Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн албаны хэрэг хөтлөгч Т.Долгормаа, ШШГЕГ-ын даргын тушаалаар “Дэслэгч” цолоор Захиргааны удирдлагын газрын нууцын эрхлэгч Х.Цэгмид нарыг  тус тус шагнаж, цол олголоо.






СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА