L O A D I N G
logo
Дотоод Хэргийн Их Сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллах боллоо

Дотоод Хэргийн Их Сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран ажиллах боллоо

  • Sep 08, 2021
Дотоод Хэргийн Их Сургууль, Монголын улаан загалмай нийгэмлэгийн удирдлагууд өнөөдөр /2021.09.08/  хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурлаа.

Энэхүү үйл ажиллагаанд Дотоод Хэргийн Их Сургуулийн захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Дотоод хэргийн их сургуулийн Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг болон албаны бусад хүмүүс оролцов.

Хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг гамшгаас хамгаалах чиглэлээр сургаж, бэлтгэх, гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, сонсогчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургах юм.
 
Мөн Дотоод Хэргийн Их Сургуульд Улаан загалмайн анхан шатны хороог байгуулж, Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах юм. Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн удирдлагууд Монголын улаан загалмай нийгэмлэг үйл ажиллагаагаатай танилцлаа.