L O A D I N G
logo
​Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан боллоо

​Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан боллоо

  • Sep 10, 2021
  Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан Их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах  зөвлөлийн хуралдааны танхимд өнөөдөр  /2021.09.08/ боллоо.

     Энэхүү хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн докторант, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П. Очбадрах “Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг эрүүгийн тагнуулын ажлаар илрүүлэх ажиллагаа”,  ДХИС-ийн Мөрдөх арга зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б. Хишигтогтох “Албадлагад автаж бусдад хохирол учруулах үйлдлийн эрүүгийн эрх зүйн асуудал”, докторант, цагдаагийн бэлтгэл хурандаа Д. Батсайханы “Монгол Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн эрүүгийн эрх зүй ба криминологи шинж” сэдвээр тус тус  хууль зүйн докторын зэрэг хамгаалсан юм.

    Хууль зүйн докторын зэрэг амжилттай хамгаалсан шинэ эрдэмтэн, докторууддаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.