L O A D I N G
logo
Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг боллоо

Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг боллоо

  • Sep 10, 2021


Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимээс Мөрдөн байцаах албаны 75 жилийн ойг тохиолдуулан “Мөрдөн шалгах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, шийдвэрлэх арга зам, чиг хандлага; хуулийн этгээдэд холбогдох гэмт хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газартай хамтран /2021.09.09/ цахимаар амжилттай зохион байгууллаа.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь  хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг мөрдөхөд тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлэх, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, эрдэмтэн, судлаачдын судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох юм.



Цахим хуралд ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн  эрдэмтэн багш нар, Нийслэлийн цагдаагийн Удирдах газрын дэд  бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтэс, Мөрдөн байцаах тасгийн удирдлага, мөрдөгчид оролцов.
Дотоод хэргийн их сургуулийн ЭПЭЗТ-ийн дэд профессор, цагдаагийн хошууч Я.Цэлмэн “Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэрэг, нотлох ажиллагааны уламжлал, өнөөгийн байдал, чиг хандлага”, Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хурандаа М.Болдбаатар “Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн хуулийн этгээдтэй холбоотой гэмт хэрэг, шийдвэрлэлт, тулгамдаж байгаа асуудал” сэдвээр илтгэл тавьлаа.



Мөн дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсийн мөрдөгчдөөс “Хуулийн этгээдэд холбогдох гэмт хэргийг мөрдөхөд тулгамдаж байгаа асуудал” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлсэн юм.
Хурлын хэлэлцүүлгээс гаргасан санал, зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.