L O A D I N G
logo
Сэдэвчилсэн номын үзэсгэлэн  зохион байгууллаа

Сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгууллаа

  • Sep 15, 2021
   Дотоод  хэргийн их сургуулийн Төв номын сангаас Монгол төрийн ууган байгууллагууд болох Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 100 жил, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн түүхт ойг тохиолдуулан эрдэмтэн судлаачдын бичиж туурвиж, сургалтад ашиглаж байгаа  ном сурах бичгүүдээр сэдэвчилсэн номын үзэсгэлэн  зохион байгууллаа.

   Үзэсгэлэнгийн нээлтэд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор/Ph.D/, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Б.Мөнхзаяа болон албан хаагч, сонсогч, суралцагчдын төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 2012 оны 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Сэдэвчилсэн номын үзэсгэлэнг 30 дахь  удаагаа зохион байгуулагдах гэж байгаа Үндэсний номын баярын өдрийг тохиолдуулан гаргаж байгаагаараа онцлогтой.
Энэ жилийн номын баяр Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болох юм.