L O A D I N G
logo
БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН М.П.СИНГХ  ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАВ

БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН М.П.СИНГХ ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАВ

  • Oct 08, 2021
       БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, ноён М.П.Сингх Дотоод хэргийн их сургуулийн урилгыг хүлээн авч, ажлын уулзалтад оролцлоо.


    Уулзалтад ноён Элчин Сайд, БНЭУ-ын ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Кумар Санжеев болон ДХИС-ийг төлөөлж Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс байлцав.

     Уулзалтын үеэр ДХИС болон БНЭУ-ын Гужаратын Шинжлэн магадлах ухааны үндэсний их сургууль хооронд байгуулсан “Санамж бичиг”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

    Ноён Элчин сайд М.Д.Сингх ДХИС-аас дэвшүүлсэн санал, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахаа илэрхийлэхийн ялдамд БНЭУ-ын ЭСЯ-ны зүгээс сургалт, шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлд Их сургуультай хамтран бүхий л бололцоог эрэлхийлэн ажиллахаа мэдэгдлээ.

   ДХИС алсын хараандаа Азийн тэргүүлэх их сургуулийн нэг болох зорилго тавьсан болно. Энэ хүрээнд Азийн томоохон их дээд сургуулиудтай харилцаа, хамтын ажиллагааны түвшингээ шат ахиулахыг чармайж байна.

    Эртний найрсаг харилцаатай Энэтхэг улсын их дээд сургуультай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, цаашлаад Япон, БНСУ зэрэг бус нутагтаа төдийгүй дэлхийн тэргүүлэх хөгжилтэй Азийн улс орны их  дээд сургуультай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа билээ.