L O A D I N G
logo
​Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

​Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

  • Oct 08, 2021
 
    Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан өнөөдөр /2021.10.08/ Их сургуулийн Докторын зэрэг хамгаалуулах  зөвлөлийн хуралдааны танхимд боллоо.

     Энэ удаагийн хуралдаанаар Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн захирал, хурандаа Б.Нямгомбо “Хорих байгууллагын гүйцэтгэх албаны мэдээлэл дүн шинжилгээний ажил”, Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн дэд профессор, цагдаагийн хошууч А.Лхамсүрэн “Гүйцэтгэх ажлын хяналттай хүргэлтийн эрх зүй, зохион байгуулалтын үндэс” сэдвээр тус тус докторын зэрэг  хамгааллаа

     Докторын зэргээ амжилттай хамгаалсан шинэхэн докторууддаа цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье