L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

  • Oct 10, 2021
     Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Зэвсэгт хүчний мод үржүүлгийн талбайд зохион байгуулсан нэгдсэн арга хэмжээнд оролцлоо.
    
        Энэхүү үйл ажиллагааг нээн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойсамбуу үг хэлж,  Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захирлын зөвлөлийн гишүүд, багш, сонсогчдын төлөөлөл, бусад байгууллагын алба хаагчид оролцсон юм.

   Дотоод хэргийн их сургуулийн бие бүрэлдэхүүн хөгжлийнхөө түүхэн хугацаанд эх орныхоо аюулгүй байдлыг хангах салбарын мэргэшсэн албан хаагчдыг бэлтгэхийн зэрэгцээ эх дэлхийгээ хайрлаж, өв уламжлалаа дээдэлдэг, эх оронч үндэсний бахархалтай, зөв хүмүүжил, ёс суртахуунтай Монгол төрийн шилдэг албан хаагчдыг бэлтгэхийн төлөө сургалтын үйл ажиллаагаагаа чиглүүлэн ирсэн.

     Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор, профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар:
“Дотоод хэргийн  их сургуулийн эрдмийн хамт олон бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан  “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, НЭГ САЯ мод тарихаар төлөвлөж байна. Та бүхний ногоон хөдөлгөөнд амжилт хүсэж, энэхүү хөдөлгөөнд идэвх санаачлагатай оролцохыг уриалж байна” гэж хэлсэн юм.

    Мөн энэхүү үйл ажиллагаанд үндэсний "БОНА" бордоог үйлдвэрлэгч хамт олон мод бүхнийг өөрсдийн үйлдвэрлэсэн бордоогоор дэмжиж оролцлоо. 

          "Тэрбум мод"  үндэсний хэмжээний ногоон хөдөлгөөнд оролцож байгаа хүн бүхэнд амжилт хүсье.