L O A D I N G
logo
Ахлагчийн сургуулиас албаны бэлэн байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа

Ахлагчийн сургуулиас албаны бэлэн байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа

  • Oct 12, 2021
  Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтын хэсгээс сонсогчдын албаны бэлэн байдлыг хангах сургалтын хүрээнд  “Дүүжинд суниалт”, “Гийр өргөлт”-ийн тэмцээн зохион байгууллаа.
   Энэхүү тэмцээнд Цагдаагийн албаны тэнхим, Хилийн албаны тэнхим, Онцгой байдлын тэнхимийн   дамжааны сонсогчдын төлөөлөл оролцов.  “Дүүжинд суниалт”-ын тэмцээнд Тэргүүн байранд Цагдаагийн албаны тэнхимийн 104-р дамжааны сонсогч Д.Батсайхан,  дэд байранд Хилийн албаны тэнхимийн 203 дугаар дамжааны сонсогч Б.Мөнхтөр нар шалгарсан юм. 
      
    “Гийр өргөлт”-ийн тэмцээнд Тэргүүн байранд Онцгой байдлын албаны тэнхимийн 410-р дамжааны сонсогч А.Даваачойжил, 2-р байранд Хилийн албаны тэнхимийн 202-р дамжааны сонсогч Б.Буянсүрэн нар  шалгарлаа. 
         Албаны бэлэн  байдлыг хангах чиглэлээр амжилттай суралцаж, тэмцээнд амжилттай оролцсон сонсогчиддоо амжилт хүсье.