L O A D I N G
logo
Ч.Нямсүрэн: Шилдэг бүтээл, илтгэл, төсөл шалгаруулах анхдугаар уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна

Ч.Нямсүрэн: Шилдэг бүтээл, илтгэл, төсөл шалгаруулах анхдугаар уралдаанд идэвхтэй оролцохыг урьж байна

  • Oct 13, 2021
  Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны зургаадугаар сарын 11-ний өдрийн А/133 тоот тушаалаар “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах анхдугаар уралдааныг зарлаж, оролцогчдын бүтээлийг 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүлээн авна.
Энэхүү уралдааны онцлог болон шалгаруулалтын талаар Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Судлаачийн хөгжлийн төвийн эрхлэгч, хууль зүйн доктор, профессор, цагдаагийн хурандаа Ч.Нямсүрэнгээс тодрууллаа.
   
  -Таны амрыг эрье. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит “Шилдэг бүтээл”, “Шилдэг илтгэл”, “Шилдэг төсөл” шалгаруулах уралдаан зарлагдаад байна. Энэхүү уралдааны зохион байгуулалтын талаар бидэнд товч мэдээлэл өгнө үү.
   Энэ уралдаан  “Хууль зүй дотоод хэргийн сайдын нэрэмжит  шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах, грант олгох журам”-ын  дагуу анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Салбарын яамтайгаа хамтран манай Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулах үүрэг хүлээн ажиллаж байна. Судлаач хүний хувьд энэхүү уралдааныг зохион байгуулснаар салбарын судалгаа, эрдэм шинжилгээний хөгжилд бодитой дэмжлэг болохуйц үр дүнтэй ажил болно гэдэгт итгэлтэй байна.
  Шилдэг илтгэлийн уралдаан нь хууль зүйн шинжлэх  ухаан болон  аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарт тулгамдаж буй асуудлыг нээн харуулах шийдвэрлэхэд чиглэсэн оюутан, сонсогчдын оюуны бүтээлийг дэмжих урамшуулах ач холбогдолтой. Илтгэлийн уралдаанд хууль зүйн чиглэлээр бакалаврын  бакалаврын сургалт эрхэлдэг, дотоод, гадаадын их дээд,  сургуулийн оюутан, сонсогчид оролцох боломжтой.
  Харин “Грант олгох” төсөл, “Шилдэг бүтээл”  шалгаруулах уралдааны хувьд мөн энэ журмын дагуу хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага судлаачдын  баг, судлаач, мэргэжлийн холбоодын судалгаа  судалгаа шинжилгээний ажлыг дэмжиж хөгжүүлэх зорилготой.
  Иймээс эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоодыг идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Бүтээлийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл mojha_grant@nli.gov.mn, mojha_iltgel@nli.gov.mn цахим хаягаар тус тус хүлээн авч байна.  
 
  -Энэхүү уралдааны ач холбогдол нь юу вэ. Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
  -Энэ уралдааныг зохион байгуулснаар  хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Нөгөө талаар эрх зүй, философи, социологи, хууль зүйн бусад шинжлэх ухаан болон түүний онол, хэрэглээний асуудалд хандах эрдэмтэн судлаач, оюутнуудын итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, идэвх санаачилгыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй ажил  болж байна.
 
  -Одоогийн байдлаар уралдаанд хэр олон  бүтээл ирээд байна вэ?
- Уралдаан зарлагдснаас хойш цөөнгүй бүтээл ирээд байна. Ялангуяа эрдэм шинжилгээний бүтээл илтгэл, өгүүлэл, бүтээлүүд ирсэн. Хууль зүйн шинжлэх ухаан, аюулгүй байдал, хууль зүй, дотоод хэргийн салбарын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага, судлаачдын баг, судлаач, мэргэжлийн холбоод, хууль зүйн гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан сонсогчид өргөн хүрээтэй оролцсоноор цаашдаа бүтээлийн агуулга, шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр нь улам их болох юм.
Тийм учраас та бүхнийг оюунаа уралдуулж, энэ анхдугаар уралдаанд идэвх санаачилгатай оролцохыг уриалж байна.