L O A D I N G
logo
“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт  сургалт зохион байгууллаа

“Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

  • Oct 16, 2021

  Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академиас “Удирдах ажилтны манлайлал, мэргэжлийн ур чадварыг сайжруулах нь” сэдэвт  ээлжит  сургалтаа 2021 оны 10 дугаар  сарын 14, 15-ны өдрүүдэд  зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа байгууллага, нэгжийн удирдах түвшний албан тушаалтнууд хамрагдсан юм. 
 
  Энэхүү сургалтаар цагдаагийн байгууллагын удирдах түвшний албан  хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, төрийн албаны манлайлал, ёс зүйг дээшлүүлж, богино хугацаанд хууль эрх зүй, хүний эрхийн мэдрэмжтэй, оновчтой удирдлагын шийдвэр гарган хэрэгжүүлэх, ажлын шинэ арга барил, шинэ санаачлагын талаар харилцан туршлага солилцох, сэтгэлгээ, манлайллын болон мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх юм.

 Сургалтад Удирдлагын академийн багш, доктор, дэд профессор, бригадын генерал Ц.Амгаланбаяр, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Одбаатар, доктор, профессор,  ахлах дэслэгч Ц.Баясгалан, доктор профессор, цагдаагийн дэд хурандаа Д.Булган болон бусад багш нар хичээл заав.

  Удирдлагын академийн захирал, цагдаагийн хурандаа Ц.Азбаяр нэг багц цагийн сургалтад амжилттай хамрагдсан  алба хаагчдад сертификат гардуулж, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.