L O A D I N G
logo
Дотоод хэргийн их  сургуулийн оюутнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн их цэвэрлэгээний ажилд тусаллаа

Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн их цэвэрлэгээний ажилд тусаллаа

  • Oct 24, 2021

   “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын ажилтан, албан хаагчид жилийн 4 улирлын турш өдөр бүр хүрээлэнгийнхээ талбайг цэвэрлэж арчилдаг. Ногоон байгууламжийн арчилгааны хамгийн гол ажлуудын нэг болох хог хаягдлыг түүх, талбай цэвэрлэх ажилд олон хувь хүн, аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусалсаар ирсэн.

  Дотоод хэргийн их сургуулийн багш, оюутнууд  нийгмийн хариуцлагын хүрээнд 2021.10.24 /өнөөдөр/ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн 183 га талбайг цэвэрлэх их цэвэрлэгээний ажилд тусаллаа.  Энэхүү  үйл ажиллагаанд манай Их сургуулийн  Эрхзүй, нийгмийн сургуулийн удирдлагууд,  бакалавр, магистрын ангийн 500 гаруй оюутан залуус хамрагдаж,  нийгэмд тустай ажлыг хийж, амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм.
  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон: “Намрын мод тарилт дууссан эхний өдрөөс арчилгааны ажил эхэлдэг. Харин арчилгааны ажлын хамгийн гол нь цэвэрлэгээ, усалгаа гэдэг мэдээллийг намрын мод тарилтын турш манай хамт олон иргэдэд өгсөөр байсан. Энэ дагуу ийнхүү Дотоод хэргийн их сургуулийн хамт олон санаачилга гаргаснаар нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг дангаараа бүрдүүлж, 140 мянган мод 98 хувийн амьдралтайгаар ургуулж байгаа Нийслэлийн Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалж, иргэдийн ая тухтай амарч салхилах орчинг бүрдүүлсэн “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг цэвэрлэн, ногоон байгууламжийн ажилд тусаллаа. Дотоод хэргийн их сургуулийн оюунлаг, сэтгэлтэй залуустаа баярлалаа” гэж дуу нэгтэй хэлсэн юм.
 
  Сайн үйлсийн аяныг түүчээлэгч, сонсогч, суралцагчдаараа бахархаж  байна.