L O A D I N G
logo
Ахлагчийн сургуулиас дадлага, сургалт хосолсон нээлттэй хичээл зохион байгууллаа

Ахлагчийн сургуулиас дадлага, сургалт хосолсон нээлттэй хичээл зохион байгууллаа

  • Oct 24, 2021
Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн багш, албан хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар “Аврагч, гал сөнөөгч”, “Аврах гал унтраах авто машины жолооч”, “Холбооны бага мэргэжилтэн” мэргэжлээр суралцаж байгаа сонсогч суралцагчийн онолын мэдлэгийг бататгах, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, багш нарын заах арга зүйг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн дадлага, сургалтыг зохион байгууллаа.
Энэ сургалт нь “Гамшгийн үеийн удирдлага, салаа бүлгийн хамтын ажиллагаа” сэдвээр үзүүлэх болон нээлттэй хичээл хэлбэрээр явуулсан юм. Сургалтын үеэр сонсогч, суралцагч нарыг тус бүр бүлэгт хуваарилан “Химийн тандалт явуулах”, “Нурангиас аврах”, “Өндрөөс аврах”, “Зам тээврийн ослоос аврах”, “Яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх” зэрэг ажиллагаануудыг тусгай зориулалтын багаж хэрэгслийг ашиглах, бүлгүүдийн хоорондын хамтын ажиллагаа зохион байгуулах, мэдээ, мэдээллийг хүлээн авах, шуурхай дамжуулах зэрэг хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.

Дадлага сургалтад Ахлагчийн сургуулийн Онцгой байдлын тэнхимийн 9 багш, 85 сонсогч, суралцагч оролцсон юм.