L O A D I N G
logo
Эрх зүй, нийгмийн ухааны сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “БАТЛАМЖ”-аа гардан авлаа

Эрх зүй, нийгмийн ухааны сургууль хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “БАТЛАМЖ”-аа гардан авлаа

  • Oct 25, 2021
   Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн хамт олон Эрх зүй /D042101/ бакалаврын хөтөлбөрийн магадлан итгэмжүүлэх ажлын хэсэгт өөрийн үнэлгээний тайланг хүргүүлж, шинжээчдийн баг ажиллуулан урьдчилсан үнэлгээгээ Мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байсан билээ.
   Үүний үр дүнд Эрх зүй, нийгмийн ухааны сургууль Эрх зүй бакалаврын хөтөлбөрөө 5 жилээр магадлан итгэмжлүүлж БМИҮЗөвлөлөөс өнөөдөр /2021-10-26/ “Батламж”-аа гардан авлаа.
Энэхүү үйл ажиллагаанд ДХИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор, дэд профессор цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатар, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал, доктор /Sc.D/ О.Янжмаа, ЭЗНУС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар болон багш нарын төлөөлөл оролцлоо.
  Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн хамт олондоо баяр хүргэж, ажлын амжилт хүсье