L O A D I N G
logo
Эдийн засаг, аюулгүй байдлын 12 магистр төгслөө

Эдийн засаг, аюулгүй байдлын 12 магистр төгслөө

  • Oct 27, 2021


Дотоод хэргийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтарсан “Эдийн засгийн аюулгүй байдал” магистрын хөтөлбөрийн хамгаалалт 2021.10.27-нд ДХИС-ийн “Соёмбо” танхимд боллоо. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл 12 магистрантын судалгааны ажлыг хэлэлцэж, бүгдийг нь 100 хувийн саналаар дэмжсэн байна.



Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн захирал, доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэн, орлогч даргаар ХААИС-ийн доктор Д.Байгалмаа, нарийн бичгийн даргаар доктор, дэд профессор, хурандаа Ц.Бямбарагчаа, зөвлөлийн гишүүдээр доктор, профессор Б.Баттөр, доктор, профессор О.Цэцэгмаа, доктор, профессор Н.Нямаа, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Г.Базарваань, доктор, цагдаагийн ахлах дэслэгч И.Ургамал нар ажиллав.
Хоёр сургуулийн хамтарсан энэхүү магистрын хөтөлбөрийн давуу тал нь эдийн засгийн хичээлүүдийг ХААИС заадаг бол аюулгүй байдлын эрх зүй талын хичээлүүдийг Дотоод хэргийн их сургууль хариуцаж ордог юм.



Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга доктор, дэд профессор, хурандаа Ц.Бямбарагчаа:
“Хамтарсан магистрын энэхүү хөтөлбөр нь эдийн засгийн аюулгүй байдал, түүнд учирч болох хор хохирлоос хамгаалах, алдагдлыг тодорхойлох, эрх зүйн зохицуулалт, арга зүй, практикийн талаар мэргэжлийн өндөр боловсрол, мэдлэгтэй, судалгаа, шинжилгээний ажил хийх чадвартай, салбарын тулгамдсан асуудлуудыг нээн илрүүлж, хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулах бүтээлч сэтгэлгээтэй, мэргэжлийн өндөр ёс зүйтэй, цогц чадамж бүхий бүрэлдэхүүнийг бэлтгэхэд оршдог. Энэ жил “Эдийн засаг, аюулгүй байдал” магистрын хөтөлбөрөөр 3 дахь төгсөлтөө хийж байна. ДХИС, ХААИС хэмээх Монгол Улсын нэр хүндтэй хоёр их сургуулийн захирлын гарын үсгээр баталгаажсан дипломтой олгодог” хэмээн ярилаа.