L O A D I N G
logo
“Гамшиг судлал”-ын чиглэлээр  магистрын зэрэг хамгааллаа

“Гамшиг судлал”-ын чиглэлээр магистрын зэрэг хамгааллаа

  • Oct 29, 2021
 
  Дотоод хэргийн их сургуулийн “Гамшиг судлал”-ын магистрын  зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Онцгой байдлын сургууль дээр боллоо. Тус хурлаар 9 магистрантын судалгааны ажлыг хэлэлцэж, бүгдийг нь 100 хувь саналаар дэмжин магистрын зэрэг олгохоор шийдвэрлэсэн байна.

 “Гамшиг судлал”-ын магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны доктор, профессор, хошууч генерал О.Үржин, доктор, профессор, хошууч генерал П.Даш, доктор, профессор, хурандаа П.Цэдэв, доктор, профессор, хурандаа П.Баттогтох, доктор, профессор, хурандаа Г.Даваадорж, доктор, дэд профессор, хурандаа Х.Мягмаржав, дэд хурандаа Д.Сэржмядаг, дэд хурандаа С.Базаррагчаа нар оролцлоо.

  Магистрын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчиддөө  ажлын амжилт хүсье.