L O A D I N G
logo
​Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Номин-Эрдэнэ олон улсын хуралд илтгэл хэлэлцүүллээ

​Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Номин-Эрдэнэ олон улсын хуралд илтгэл хэлэлцүүллээ

  • Nov 03, 2021
  Бүгд Найрамдах Казакстан Улсын Дотоод явдлын яамны Карагандинскийн академи болон Нур-Султан хот дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын санаачилгаар “Криминалистикийн салбар дахь инновацийн технологи” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурал 2021.10.29-нд боллоо. Тус хуралд Монгол Улс, ОХУ, БНУзУ, БНАзерУ, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс, БНЭУ, АНУ зэрэг дэлхийн 12 орны 16 зочин, 117 мэргэжилтэн оролцсон бөгөөд 20 илтгэгч илтгэлээ хэлэлцүүлжээ.
  
  Монгол Улсаас Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн ГЯЦСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Номин-Эрдэнэ, Шинжлэн магадлахуйн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа Б.Цолмон, ЭШНХ-ийн ШМСТ-ийн эрхлэгч, хошууч З.Сүлд нар оролцлоо.
  Тус хуралд Эрдэм шинжилгээний ажилтан Ш.Номин-Эрдэнэ “Гэмт хэрэгтний сэтгэл зүйн хөрөг зураг гэмт хэрэг илрүүлэх уламжлалт бус аргын нэг болох нь” сэдвээр орос хэл дээр илтгэлээ хэлэлцүүлсэн байна.

 Энэхүү хурлын нээлтэд БНКазУ-ын ДЯЯ-ны сайд, хууль зүйн ухааны доктор, дэслэгч генерал Е.З.Тургумбаев, Ерөнхий прокурор Г.Д.Нурдаулетов, Авлигатай тэмцэх агентлагийн дарга М.М.Ахметжанов, ОХУ-ын Сибирийн хууль зүйн институтын дарга, хууль зүйн ухааны доктор, хошууч генерал Д.В.Ким,   Нур-Султан хот дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын улс төр, цэргийн асуудал эрхэлсэн зөвлөх Ричард Уиллер нар мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн хүндэт зочноор О.Е.Кутафинын нэрэмжит Москва хотын Хууль зүйн улсын их сургуулийн Шинжлэн магадлахуйн тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Е.Р.Россинская,  Москва хотын ДЯЯ-ны Их сургуулийн шинжлэн магадлахуйн тэнхмийн профессор, шинжлэх ухааны доктор, ОХУ-ын Гавьяат хуульч, хүндэт профессор А.Ф. Волынский зэрэг эрдэмтэн, профессор оролцсон байна.
  Өндөр зохион байгуулалттай болсон онол практикийн нэн ач холбогдолтой тус хурлын эмхэтгэлийг хэвлэж, оролцогчдод хүргүүлэх аж.