L O A D I N G
logo
В.УДВАЛ “ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧДЫН МАНЛАЙЛАЛ” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

В.УДВАЛ “ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЭМЭГТЭЙ АЛБАН ХААГЧДЫН МАНЛАЙЛАЛ” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШЛАА

  • Dec 02, 2019
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан В.Удвал “Хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчдын манлайлал” сэдвээр лекц уншлаа.  
Лекцэнд Дотоод хэргийн их сургуулийн эмэгтэй багш, алба хаагч, ажилтан,  сонсогчид хамрагдсан юм.
Их сургуулийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс зохион байгуулсан тус лекцийн үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан В.Удвал “Хууль зүй дотоод хэргийн сайдын чиг үүрэгт хамаардаг байгууллагууд өөрийн өвөрмөц онцлогтой. Тухайн байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцооны асуудал чухал байна.
Ер нь эмэгтэйчүүдийн манлайлал, тэдний нийгэмд болон салбартаа гүйцэтгэх үүрэг юу болохыг эмэгтэй алба хаагч, ажилтнууд, сонсогч, оюутнуудад ухааруулах үүднээс “Хууль сахиулах байгууллагын эмэгтэй албан хаагчдын манлайлал” сэдвээр лекц уншсан.
Төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын эмэгтэй алба хаагчид тухайн салбарт ажилладгаараа бахархах, тэр нь нийгмийН өөрчлөлтөд нөлөөлж, эмэгтэй алба хаагчид манлайлж ажиллаасай гэж боддог” гэлээ.
Манлайлал бол хаашаа явах чигийг заагч луужин бөгөөд тодорхой ажлыг хэрхэн сайн гүйцэтгэх вэ гэдэг асуудал менежментийн шийдвэрлэх зүйл аж.  Манлайлагчийн зан үйл нь ажилчид сонирхолтой болох эсэхэд нөлөөлдөг байна. Иймд ажлыг гүйцэтгэх, хэрэглээний болон дэмжих, оролцуулах, урамшуулах зан үйлүүдийг өдөр тутамдаа хэрэгжүүлж ажиллахыг тэрбээр онцоллоо.


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА