L O A D I N G
logo
Сонсогч, оюутнууд оюун ухаанаа сорин өрсөлдөв

Сонсогч, оюутнууд оюун ухаанаа сорин өрсөлдөв

  • Dec 02, 2019
Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн дэргэдэх “Цагдаа судлал” клубын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн амжилттай  болж өндөрлөлөө.
 Их сургуулиийн клубүүдийн дунд зохиогдсон тус тэмцээнд Цагдаа, Хил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл, Онцгой байдал, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг 22 клубын гишүүн тамирчид оролцож, оюун ухаанаа сорин өрсөлдөв.  

Өрсөлдөөнтэй болсон тус тэмцээнийг зохион байгуулахад Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш нар идэвхитэй оролцсон юм.
“Цагдаа судлал” клубын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр байрт “Төгс ухаан” клубын гишүүн, ЭЗНУС-ийн 224 дүгээр дамжааны оюутан Б.Баасансүрэн шалгарч, цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулав. Хоёр, гуравдугаар байрын шагналыг “Уран нүүдэл” клубын гишүүн, Хилийн сургуулийн 446 дүгээр  дамжааны сонсогч Б.Ууганбаяр, “Мөрдөгч” клубын гишүүн, Цагдаагийн сургуулийн 331 дүгээр дамжааны сонсогч Б.Хатансайхан нар тус тус хүртлээ.

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА