L O A D I N G
logo
Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл "Гэмт хэрэг, ял шийтгэл, засан хүмүүжүүлэх ажил” сэдэвт олон улсын форумд оролцлоо

Дотоод хэргийн их сургуулийн төлөөлөл "Гэмт хэрэг, ял шийтгэл, засан хүмүүжүүлэх ажил” сэдэвт олон улсын форумд оролцлоо

  • Nov 21, 2021
  ОХУ-ын Рязань хотод болсон "Гэмт хэрэг, ял шийтгэл, засан хүмүүжүүлэх ажил” сэдэвт олон улсын форумд ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал, доктор, хурандаа Б.Нямгомбо нар оролцлоо. Энэхүү форумыг ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албанаас хоёр жил тутам бүс нутгийн болон бусад улс орны хорих байгууллагын төлөөллийг хамруулан зохион байгуулдаг бөгөөд энэ жил 5 дахь удаагаа амжилттай явагдлаа.
        
  Дотоод хэргийн их сургуулийн төлөөллийг ОХУ-ын ХЯЭА-ны Эрх зүй, удирдлагын академийн захирал М.С.Никитюк, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Л.В.Шербаков нар хүлээн авч уулзжээ. Энэ үеэр эрдэм шинжилгээ, сургалтын салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, гүнзгийрүүлэн хөгжүүлж, хоёр тал гэрээ хэлэлцээрийг шинэчлэн байгуулахаар болсон байна. 
    
    ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт:
 "Цар тахлын амаргүй цаг үед олон улсын чуулганыг амжилттай зохион байгуулсан ХЯЭХ-ны Эрх зүй, удирдлагын академийн хамт олонд талархал илэрхийлж, Их сургуулийн захирал, эрдмийн хамт олны халуун мэндийг уламжлан, хоёр байгууллагын хамтын ажиллагаа харилцан үр дүнтэй амжилттай өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй  байна" гэж хэлсэн юм. 
      Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал хэвийн горимд шилжсэн үед Дотоод хэргийн их сургуулиас зохион байгуулах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус академийн эрдэмтэн судлаачдыг  оролцохыг урилаа.
     Уулзалтын үеэр ХЯЭА-ны Эрх зүй, удирдлагын академийн захирал М.С.Никитюк ДХИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, хууль зүйн доктор, дэд профессор, цагдаагийн хурандаа О.Зоригт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн захирал, доктор Б.Нямгомбо нарыг тус академийн 85 жилийн ойн медалиар шагнав.  Мөн О.Зоригт захирал ОХУ-ын Холбооны ял эдлүүлэх албаны Эрх зүй, удирдлагын академийн Хэвлэл, мэдээллийн албаны сэтгүүлчид ярилцлага өгчээ.