L O A D I N G
logo
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ээс манай сонсогчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ-ээс манай сонсогчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

  • Nov 22, 2021
     Чөлөөт бөхийн 2021 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд “Хавай” спорт зааланд боллоо. Энэхүү тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн баг Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн ахлах багш, цагдаагийн ахмад Ё.Отгонбаяраар удирдуулан долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон байна. Нийт 35 байгууллагын 254 тамирчин оролцсон тус тэмцээнээс ШШГС-ийн 541-р дамжааны сонсогч Б.Маргад-Эрдэнэ 70кг-ийн жинд хүрэл медаль, ШШГС-ийн 542-р дамжааны сонсогч Д.Наранжаргал 65 кг-ийн жинд мөнгөн медаль хүртжээ. Мөн Цагдаагийн сургуулийн 327-р дамжааны сонсогч Г.Зоригт, Онцгой байдлын сургуулийн 621-р дамжааны сонсогч Э.Баяржаргал нар шагналт дөрөвдүгээр байр эзэлжээ.
     Монгол Улсад чөлөөт бөх үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд болсон уг тэмцээнд “Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт Б.Хонгорзул, “Монголиа Опен”, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит олон улсын тэмцээний медальт Э.Батмагнай нар залуучуудын улсын аваргаар дөрөв дэх удаагаа тодорсон байна.