L O A D I N G
logo
Ахлагчийн сургуулийн “Цагдаагийн офицер” бэлтгэх дамжааг 73 суралцагч төгслөө

Ахлагчийн сургуулийн “Цагдаагийн офицер” бэлтгэх дамжааг 73 суралцагч төгслөө

  • Nov 22, 2021
     Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, ёс зүй, манлайлах ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг эзэмшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад офицерын албан тушаалд ажиллаж байгаа ахлагч цолтой болон дадлагажигч 73 алба хаагч, ажилтан Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн нэг сарын “Офицер албан тушаал”-ын сургалтад хамрагдаж, өнөөдөр (2021.11.22) төгслөө.
     Төгсөлтийн үйл ажиллагаанд Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар, сургалтын менежер, цагдаагийн дэд хурандаа М.Батбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна. Бусдыгаа манлайлан амжилттай суралцсан суралцагч А.Мөнхбат, З.Золзаяа, Л.Бум-Эрдэнэ нар багш, алба хаагч, хамтран суралцсан анд нөхдөдөө хандаж талархлын үг хэллээ.
     Амжилттай төгссөн ажилтан, албан хаагчдадаа ажлын амжилт хүсье.