L O A D I N G
logo
“Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа

“Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр сургалт зохион байгууллаа

  • Nov 17, 2021
 
Дотоод хэргийн Их сургуулийн 2021 оны сургалтын төлөвлөгөөний албан хаагчийг ажлын байранд давтан мэргэжил дээшлүүлэх, дахин мэргэшүүлэх сургалтын хүрээнд Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, ахмад Ж.Ууганчимэг, багш, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан нар “Хөдөлмөрийн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийн зарим асуудал” сэдвээр Их сургуулийн бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулийн төлөвлөлт хариуцсан офицер, захиргаа, удирдлагын газрын холбогдох албан хаагч нарт сургалт зохион байгууллаа.
 
Энэхүү сургалтыг нээж Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Ш.Ариунбилэг үг хэлж, сургалтад Их сургуулийн Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, ахмад В.Дондовдорж, ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Хишигжаргал, Сургалтын бодлого, төлөвлөлтийн газрын төлөвлөлт хариуцсан офицер, цагдаагийн дэслэгч Б.Батбаяр, Онцгой байдлын сургуулийн төлөвлөлт хариуцсан офицер, ахлах дэслэгч Э.Оюунтунгалаг нарын 8 албан хаагч хамрагдлаа.
Сургалтаар Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, Хөдөлмөрийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт цаашид анхаарах асуудал гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэж сургалтын төгсгөлд сургалтанд оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.