L O A D I N G
logo
Оюутан Г.Ган-Эрдэнэ “Шилдэг оролцогч”-оор шалгарав

Оюутан Г.Ган-Эрдэнэ “Шилдэг оролцогч”-оор шалгарав

  • Dec 06, 2019
Монголын их, дээд сургуулийн оюутан, суралцагч, МСҮТ, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Намайг сонсооч би хүний эрхийн төлөө дуугарч байна" илтгэлийн тэмцээн болж өндөрлөлөө.

 “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагаас зохион байгуулсан тус Тэмцээнд Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Я.Цэлмэнгээр удирдуулан Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 242 дугаар дамжааны оюутан А.Ану, Б.Хонгорзул, Н.Чинзориг, 243 дугаар дамжааны оюутан Г.Ган-Эрдэнэ,Г.Болормаа нар илтгэл хэлэлцүүлэв.
Энэ үеэр 243 дугаар дамжааны оюутан Г.Ган-Эрдэнэ “Намайг сонсооч би хүний эрхийн төлөө тэмцэж байна” сэдвээр илтгэсэн нь сонирхолтой байсан бөгөөд “Шилдэг оролцогч”-оор шалгарсан юм.   

СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА