L O A D I N G
logo
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН НЭГДСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

  • Dec 09, 2019
 “Төрийн албаны тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлөөс холбогдох дүрэм, журмыг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор “Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн ажиллах журам”-ыг баталж, яам, агентлаг, нийслэл, аймагт Салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа аж.  
Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг “Хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албаны төлөө” уриатайгаар зохион байгуулж байна.

 Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд болж  буй тус сургалтаар Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагаа, зохион байгуулалтад мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, нийт төрийн албанд баримтлах хүний нөөцийн бодлого, чиг хандлагын талаар зөвлөлдөх юм.
Сургалтад Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон салбар зөвлөлгүй байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцож байна.
Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн сургалт энэ сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ.


 СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА