L O A D I N G
logo
Тав дахь удаагаа нэр дэвшээд “Тэргүүний дамжааны захирагч” шагналын эзэн боллоо

Тав дахь удаагаа нэр дэвшээд “Тэргүүний дамжааны захирагч” шагналын эзэн боллоо

  • Jan 11, 2022

    2021 оны “Тэргүүний дамжааны захирагч”-аар Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын Ёс журам, бэлэн байдал хариуцсан ахлах офицер, хошууч Л.Зэсшагай шалгарлаа. Албаны үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээнд идэвх санаачлагатай оролцож, удирдах, манлайлах, багаар ажиллах чадвартай гэж түүнийг хамт олон нь дүгнэж байна. Дэслэгч цолтой хилийн застав, отрядаас ажлын гараагаа  эхэлж байсан Л.Зэсшагай хошууч Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн 0131 дугаар ангийн заставын сургалт эрхэлсэн орлогчоор хоёр жил ажиллаж байсан өдрүүдээрээ өртөөлөн Их сургуульдаа 9 дэх жилдээ амжилттай ажиллаж байгаа шилдэг офицеруудын нэг юм.

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургууль, Ахлагчийн сургууль, Хилийн албаны сургуулийн дамжааны захирагчаар ажиллаж байгаад Их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын ёс журам бэлэн байдал хариуцсан ахлах офицероор томилогдон ажиллаж байгаа юм. “Өдөр бүр  цэргийн дүрэм журмыг Их сургуулийн багш, албан хаагчид, сонсогчдод шаардлага тавьж сахиулах, жигдрүүлэх  ажил алба гэдэг өөрөө үлгэрлэхээс эхэлдэг. Цэргийн дүрэм журмаа ягштал мэдэж, дүрэмт хувцсаа зөв өмсөхөөс эхлээд хувь хүнээс их зүйл шалтгаалдаг ажил. “Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл сурсан эрдэм, баримталдаг  зарчим маань энэ албанд үүрэг гүйцэтгэх  боломжийг олгож өгсөн гэж бодож бэлгэшээж явдаг. “Тэргүүний дамжааны захирагч”-аар тав дахь удаагаа нэр дэвшээд энэ шагналын эзэн боллоо. Маш их баяртай байна. Хамтран ажиллаж ирсэн бүх багш, албан хаагчдадаа шинэ оны мэнд хүргэе”  хэмээн хэлсэн юм.

    “Тэргүүний дамжааны захирагч”-аар шалгарсан эрхэм хошууч Г.Зэсшагай танд ажлын амжилт хүсье.