L O A D I N G
logo
Хүндийн өргөлтийн УАШТ-ээс манай баг хүрэл медаль хүртлээ

Хүндийн өргөлтийн УАШТ-ээс манай баг хүрэл медаль хүртлээ

  • Jan 11, 2022
      Монголын спортын корпораци 15 нэгдсэн холбооноос хүндийн өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны нэгдүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Тус тэмцээнд 24 байгууллагын 120 гаруй тамирчин ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны сонсогч Ч.Бумчин 73 кг огцом өргөлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн Биеийн тамир, албаны бэлтгэлийн төвийн ахлах багш, цагдаагийн ахмад Ё.Отгонбаярын дасгалжуулсан манай Их сургуулийн баг нэгдсэн дүнгээр хүрэл медаль хүртэж, амжилттай оролцсон байна.