L O A D I N G
logo
Сонсогчдын дунд “Орбит-2019” хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа

Сонсогчдын дунд “Орбит-2019” хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа

  • Dec 10, 2019
Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын тоглолтын хүрээнд Онцгой байдлын сургуулийн 641, 643 дугаар дамжааны сонсогчдын дунд “Орбит-2019” хээрийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын сургалтын төвд энэ сарын 6-нд болсон тус хээрийн дадлага сургуульд Онцгой байдлын сургуулийн зургаан багш, 41 сонсогч хамрагдав.  Тэд энэ үеэр яаралтай цугларах дохио, жагсаалын үзүүлэх тоглолт, гал түймэр унтраах тархалт, цэргийн байр зүй, өндрөөс аврах ажиллагаа, химийн ослын үед аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж  үзүүлэх гурван км марш үйлдэх зэрэг сонсогчдын ур чадварыг шалгасан тэмцээн уралдаан зохион байгуулав.
Мөн сонсогчдын хээрийн нөхцөлд амьдрах чадварыг шалгасан нь “Орбит-2019” хээрийн дадлага сургуулийн гол шалгууруудын нэг байсан бөгөөд нэгдсэн дүнгээр дэд түрүүч Н.Гэрэлчулуун ахлагчтай II баг 19.6 оноогоор тэргүүллээ.






СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА