L O A D I N G
logo
Манлайлагч сонсогч, оюутнууд тодорлоо

Манлайлагч сонсогч, оюутнууд тодорлоо

  • Dec 16, 2019
Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, оюутнуудын шилдгүүдийг тодруулах “Эрдэм-2019” ёслолын арга хэмжээ өнөөдөр эхэллээ.
Ёслолын ажиллагаанд их сургуулийн удирдлагууд оролцож,  сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлан идэвх зүтгэл гарган  суралцсан нэгдүгээр дамжааны сонсогч, оюутнуудыг шалгаруулж, амжилт хүслээ.
Энэ онд сонсогч, оюутнуудын дунд сурлага, урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээн дэх оролцоо, идэвх санаачилгыг нь харгалзан шалгаруулалт явуулж, Их сургуулийн захирлын нэрэмжит шилдэг сонсогч, тэргүүний сонсогч, тэргүүний бага дарга, оюунлаг сонсогч, авьяаслаг сонсогч, тамирчин сонсогчийг  1, 2, 3, 4 дүгээр дамжаа тус бүрт нь шалгаруулан  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулж буй юм.
Их сургуулийн нэгдүгээр дамжааны “Манлайлагч оюутан”-аар Цагдаагийн сургуулийн 313 дугаар дамжааны сонсогч С.Тэмүүжин, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 212 дугаар дамжааны оюутан Д.Цолмонгэрэл, Онцгой байдлын сургуулийн 611 дүгээр дамжааны сонсогч А.Даваасүрэн, Хилийн албаны сургуулийн 411 дүгээр дамжааны сонсогч Ө.Түвшинтөгс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн 511 дүгээр дамжааны сонсогч А.Аззаяа нар тодорлоо.

Энэ үеэр сонсогч, оюутнууд урлагийн тоглолт сонирхуулав.





СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА