L O A D I N G
logo
Алба хаагчид “Хуурамч бичиг баримтыг илрүүлэх, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтад хамрагдаж байна

Алба хаагчид “Хуурамч бичиг баримтыг илрүүлэх, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтад хамрагдаж байна

  • Dec 17, 2019
“Хуурамч бичиг баримтыг илрүүлэх, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалт Дотоод хэргийн их сургуульд зохиогдож байна.
Энэхүү сургалтыг тус сарын 16-20-ны өдрүүдэд ХЗДХЯ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Бүгд найрамдах Австри улсын Дотоод хэргийн яам, Дотоод хэргийн их сургууль  хамтран хамтран явуулж байгаа бөгөөд  2015 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн билээ.
Сургалтад Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гаалийн ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль, Гадаадын иргэн, харьяатын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж буй юм.  
Сургагч багшаар Бүгд найрамдах Австри улсын Хилийн офицеруудын сургалт хариуцсан мэргэжилтэн Видергүт Райнхолд, Вена дахь олон улсын нисэх онгоцны буудлын хилийн офицер Хаззл Флориан, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мэргэжилтэн Анжелиса Корбо нар ажиллаж, цаасны нууцлал, аюулгүй байдал, дүр төрх таних арга зүй, хэвлэлийн төрлүүдийн талаар танхимын сургалт, дадлага явуулж байна.


СОЁЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА